ОУСС дээр ажиллаж байсан багийн гишүүд Америкийн Crew Dragon хөлгөөр эх дэлхийдээ эсэн мэнд эргэн иржээ. Ням гаригт Crew Dragon сансрын хөлөг Флорид мужийн Панама хотын ойролцоо орон нутгийн цагаар шөнийн 02 цаг 56 минутад амжилттай газардсан байна.
Crew Dragon сансрын хөлгөөр ОУСС дээр хагас жилийн хугацаагаар ажилласан 4 сансрын нисэгч эх дэлхийдээ эргэн иржээ. Тэдний нислэг 6 цаг хагас үргэлжилсэн байна. Спейс Икс компанийн Crew Dragon хөлөг 1968 оноос хойш анх удаа шөнийн цагаар буулт хийж, эх дэлхийдээ эргэн ирсэн Америкийн анхны сансрын хөлөг болжээ. Үүнээс өмнө одоогоос 53 жилийн өмнө 1968 оны 12-р сард Аполло-8 хөлөг шөнийн цагаар газардаж байжээ. Crew Dragon хөлгөөр Америкийн 3, Японы нэг астронавт ОУСС-д 6 сар ажиллаад эргэн ирсэн байна. Тэгвэл ОУСС дээр өнөөдрийн байдлаар Америкийн 3, Оросын 2 сансрын нисэгч, мөн Япон болон Францын нэг астронавт, нийтдээ 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.