Э.Бэхбаяр чөлөөт бөхөөр олимпын найм дахь эрхийг авчирлаа

A- A A+
Э.Бэхбаяр чөлөөт бөхөөр олимпын найм дахь эрхийг авчирлаа

​Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ сарын 6-9-ний хооронд Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй тэмцээнд манай улсын 5 тамирчин оролцож байна.

Өчигдөр эрэгтэй 4 бөх зодоглосноос гурав нь тэмцээнээ өндөрлүүлээд байсан бол 57 кг жинд хүч үзсэн Э.Бэхбаяр шигшээд шалгарч чөлөөт бөхөөр олимпын найм дахь эрхийг авчирлаа.

Одоо нэг бөх үлдсэн байгаа нь эмэгтэйчүүдийн 62 кг жинд Х.Болортуяа өнөөдөр хүч үзнэ. Олимпод чөлөөт бөхийн төрлөөр нэг улсаас дээд тал нь 12 бөх оролцох боломжтой байдаг бөгөөд манай улс 8 эрхээ авсан одоо үлдсэн нэг эрхийн төлөө зорьж байна.