Наадмын хөтөлбөр, худалдаа үйлчилгээний талаар санал солилцжээ

A- A A+
Наадмын хөтөлбөр, худалдаа үйлчилгээний талаар санал солилцжээ

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан уулзаж хуралджээ.

Уулзалтад Хотын менежер Т.Гантөмөр, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр тэргүүтэй албаныхан наадмын өдрүүдэд зохион байгуулагдах Соёлын фестиваль болон бусад хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд зохион байгуулалт, тохижилт, худалдаа үйлчилгээ, цахилгаан хангамж зэрэг асуудлуудаар талууд санал солилцжээ.

Уулзалтаар хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулахад тохиромжтой байршил, тэдгээрт шаардагдах цахилгаан техник, тоног төхөөрөмж зэрэг асуудлыг голчлон хэлэлцсэн бөгөөд УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан тэргүүтэй албаныхан оролцжээ.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба