Ирэх сарын 23-нд болох МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлаар ёс зүйн шинэ дүрмийг батална

A- A A+
Ирэх сарын 23-нд болох МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлаар ёс зүйн шинэ дүрмийг батална

Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр болжээ.

Хурлаас гишүүдийн ээлжит бус хурлыг 6 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Олимпын хорооны гишүүдийн ээлжит хурлаар: 

МҮОХ-ны Чуулганы товыг тогтох

МҮОХ-ны Ёс зүйн шинэчилсэн дүрмийг хэлэлцэн батлах

МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.