Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.
Тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг жинд ОУХМ Ц.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана нар зодоглоно
ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанаа Сербийн Боско Бореновичтой хийх ба давбал Чех, Словакийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Харин ОУХМ Ц.Энхчимэг эхний шатандаа хийлж, хоёрдугаар шатанд БНСУ-ын Ким Сон Ёнтой хийнэ.
Тэмцээний эхний дөрвөн өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү\)
Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жннд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзлээд байна.
Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.