МҮБХ-ны Цэцдийн зөвлөл маргааш барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэнэ

A- A A+
МҮБХ-ны Цэцдийн зөвлөл маргааш барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэнэ

​МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлыг 2021 оны зургаадугаар сарын 12-ны өдөр буюу маргааш 11 цагаас Монгол бөхийн өргөөнд хуралдуулахаар болжээ.

Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангах шаардлагын хүрээнд ийнхүү хуралдах дараах асуудлыг хэлэлцэнэ.

Үүрэг гүйцэтгэгч тэргүүлэгчдийг батлах, сонгох

Барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэх

МҮБХ-ноос Цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуралдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.