Өнөөдөр манай гурван жүдоч дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно

A- A A+
Өнөөдөр манай гурван жүдоч дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно

​Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Тэмцээний зургаа дахь өдөр эмэгтэйчүүдийн -78 кг жинд ОУХМ Б.Эрдэнэт-Од, эрэгтэйчүүдийн -100 кг жинд МУГТ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн нар зодоглоно.

ОУХМ Б.Эрдэнэт-Од эхний шатанд Германы Анна Мариа Вагнертай, ОУХМ Б.Гончигсүрэн эхний шатанд Грекийн Жеоржиос Маллиарополостой, МУГТ Л.Отгонбаатар эхний шатанд Украины Антон Савицкитай барилдана.

Тэмцээний эхний таван өдрийн байдлаар манай 9 бөх таван жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн)

Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жннд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзэлсэн бол өчигдөр ОУХМ Г.Алтанбагана тавдугаар байр эзэлсэн.

Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.