Монголын баг 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатанд өрсөлдөнө

A- A A+
Монголын баг 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатанд өрсөлдөнө

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. Японы баг Киргизийг 5:1, Тажикстан Мьянмарыг 4:0 ялсан юм.

Мьянмарын баг гоолгүй ялагдсанаар Монголын шигшээ баг F хэсгийг дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаар дуусгалаа.

ДАШТ-ий хоёр дахь урьдчилсан шатанд анх удаа орж түүх бүтээсэн залуус маань энэ амжилтаа бататгаж хэсгийнхаа 4-р байрт орсноор дараагийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт шууд оролцох эрхтэй болж байна.

Мөн Азийн АШТ-ий гурав дахь урьдчилсан шатны эрхийн төлөө “Плэй офф”-ын хоёр тоглолт хийлгүйгээр дараагийн шатанд тоглох эрх бүрдэж байна. Удахгүй найман хэсгийн дөрөвдүгээр байрт орсон багуудыг эрэмбэлж Азийн АШТ-ий гурав дахь урьдчилсан шатанд ямар улсын багууд тоглох нь тодорхой болно.