ОУХМ Б.Урантунгалаг олимпын наадмын эрхээ авлаа

A- A A+
ОУХМ Б.Урантунгалаг олимпын наадмын эрхээ авлаа

Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг "Токио-2020" Олимпын наадмын эрхээ өчигдөр авлаа. 

Парис хотноо болж буй "Токио-2020" Олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг

1/48 тойрогт гоц мөргөж,

1/24 тойрогт Швейцарын тамирчин Дейнеко Илианаг 6:0 харьцаагаар ялж,

1/16 тойрогт Казахстаны тамирчин Фарида Тукебаеваг 6:0-оор ялж,

1/8 тойрогт Узбекистаны тамирчин Зиодахон Абдусаттороваг мөн 6:0 харьцаатай ялж,

1/4 тойрогт Чехийн тамирчин Мария Горацкова 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпын наадмын эрхийн эзэн боллоо.

Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпын эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдсэнээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ. 

Ийнхүү Б.Урантунгалаг маань 2 дахь Олимпын наадамдаа оролцох боллоо. Өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпын наадамд оролцож бид бүхнийг баярлуулж байсан билээ.