“Токио-2020” олимпийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 42 тамирчнаа оролцуулахаар болсон билээ. Усанд сэлэлтийн төрөлд оролцох хоёр тамирчны нэр албан ёсоор тодров.
Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү, харин эмэгтэй төрөлд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар оролцохоор боллоо.