Гавьяат тамирчин Н.Төгсцогт нөгөөдөр тулалдана

A- A A+
Гавьяат тамирчин Н.Төгсцогт нөгөөдөр тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт нөгөөдөр буюу энэ сарын 3-нд АНУ-ын боксчин Крис Колбертой WBA холбооны түр бүсний төлөө тулалдана.

Тэрбээр “Өөр тулаанд бэлдэж байсан ч гэнэтийн санал ирээд, хүлээж авлаа” хэмээн бичжээ. Мөн “Дөнгөж сая эмчдээ хараагаа шалгууллаа. Бүргэд шиг байна гэнэ ээ” хэмээн цахим хуудасдаа дурджээ.

Түүнтэй тулалдах Крис Колбер нь мэргэжлийн бокст 15 тулалдаж нэг ч ялагдаагүй. Гэхдээ өмнө нь Н.Төгсцогтын дайны өрсөлдөгчтэй таарч байгаагүй болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Тэд Н.Төгсцогтыг өмнө нь дээд түвшний өрсөлдөгчидтэй хийсэн тулаанаараа өөрийгөө хангалттай харуулж нэр хүнд олсон нэгэн гэж тодорхойлжээ.

Тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон хот дахь "Dignity Health Sports Park" цэнгэлдэхэд болно.

Н.Төгсцогтын хувьд 13 тулаан хийхдээ нэг ялагдсан бөгөөд нийт тулааныхаа 69 хувьд нь хүнд цохилтоор ялж байсан.

Өдгөө 29 настай Монгол залуугийн хувьд Юриоркис Гамбоатай тулалдахаар товлосон байсан ч Гамбоа бэртлийн улмаас тулалдах боломжгүй болжээ.