“Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрийн талаарх цахим уулзалт маргааш болно

A- A A+
“Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрийн талаарх цахим уулзалт маргааш болно

“Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрийн талаарх танилцуулга цахим уулзалтын арга хэмжээ маргааш буюу долоодугаар сарын 2-ны 15:00 цагт болно.

Та бүхэн цахим уулзалтад зүүмээр оролцох бол ЭНД дарна уу. Үйл ажиллагааг фэйсбүүкээр хүлээн авч үзэх бол ЭНД дарна уу.  

“Экспортыг дэмжих төслийн” талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий ярилцлагыг ЭНЭ холбоосоор нэвтэрч унших боломжтой.

 

p>/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү/

Түншлэлийн хөтөлбөрийн хоёр дахь цонх нээгдэж, долоодугаар сарын 30-ны 18:00 цаг хүртэл материал хүлээн авах юм.

Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн бөгөөд борлуулалтын орлогын дундаж 150 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгж, байгууллагуудыг Түншлэлийн хөтөлбөрийн талаарх шаардлага болон нэмэлт мэдээллийг дараах холбоосоор авч болох юм.