УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ

A- A A+
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ. 

2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан.

Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан.  Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Гэвч тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдсан юм.

2020 оны 10 дугаар сарын 22

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ гэмт хэргээ хүлээсэн, эрүүл мэндийн байдал нь муудсан, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзжээ.  

2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн юм.