Монголын “Zeus” баг UNICEF-д 434 сая төгрөг хандивлана

A- A A+
Монголын “Zeus” баг UNICEF-д 434 сая төгрөг хандивлана

Өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational - 2021) тэмцээнд оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн

Улс бүрээс нэг л баг орох тус тэмцээн энэ сарын 22-нд эхэлж 25-нд өндөрлөсөн бөгөөд нийт шагналын сан нь гурван сая ам.доллар (сайн үйлсэд хандивлах эрх) байсан юм. Тэгвэл “Zeus” баг тус тэмцээнд дөрөвдүгээр эзэлж шагналын мөнгө болох 155 мянган ам.доллар (434 сая төгрөг)-ыг UNICEF-д хандивлах эрхтэй болжээ.