Бокс, ширээний теннисний тамирчид нутаг буцлаа

A- A A+
Бокс, ширээний теннисний тамирчид нутаг буцлаа

​Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Харин тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиог зорьж байна.

Энэ олимпод чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн бүх жинд Монголын тамирчид эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөнө. Мөн хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөнө.

Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод газардаж чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхэлнэ.

Эх сурвалж: МҮОХ