Олимпод оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Токио хотыг зорилоо.
Монгол Улс чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авчраад буй.
Энэ удаагийн олимпод манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана.
Токиогийн олимпод оролцох бөхчүүд:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)
65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)
125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)
57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)
62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)
68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)
76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)