АРДЫН УРЛАГИЙН АВЪЯАСТНЫ ТОДРУУЛАХ “МӨНГӨН ХАРААЦАЙ” ЦАХИМ УРЛАГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
АРДЫН УРЛАГИЙН АВЪЯАСТНЫ ТОДРУУЛАХ “МӨНГӨН ХАРААЦАЙ” ЦАХИМ УРЛАГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос санаачлан зохион байгуулдаг авьяаслаг хүүхдүүдийн мөрөөдлийн гүүр болсон “Мөнгөн хараацай” олон улсын цахим наадмын гала тоглолт эхэлж байна. Сүүлийн 2 жилийн турш дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын улмаас хүүхэд багачуудаа хүлээж авч чадахгүй байгаа хэдий ч бид үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж “Мөнгөн хараацай” олон улсын урлагийн цахим фестивалийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр шилдгийн шилдэг авъяастнуудаа тодруулж байна. Энэхүү наадамд 170 гаруй авъяастнууд уран бүтээлээ цахимаар ирүүлсэн бөгөөд ОХУ, Камбож, Белорусь, Индонез, Афганистан зэрэг орны 40 гаруй хүүхдүүд оролцлоо. Ерөнхий шүүгчээр МУ-ын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, шүүгчдийн багт МУ-ын гавъяат багш С.Ганчимэг, Балжинням нар ажиллаж гоцлол дуу, гоцлол бүжиг, гоцлол хөгжмийн төрлүүдийн шилдгүүдийг тодруулж байна . Ардын урлагийн “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн цахим наадмын гала тоглолтонд оролцож буй нийт авъяаслаг хүүхдүүддээ амжилт хүсье. Хамтран ажилласан Швейцарын хөгжлийн агенлаг болон дэмжин ажилласан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг, НҮБ-ийн Хүүхдийн төлөө сан, JCI Mongolia, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Монголын үндэсний зуслангуудын холбоо , Олон улсын Соёлын аялал жуулчлалын холбоо, Messenger of Peace ,REC MEDIA ХХК зэрэг байгууллагууддаа Найрамдал цогцолборын хамт олон талархаснаа илэрхийлье. Хүүхэд бүрийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.