Уяач Л.Цандэлэг тэргүүтэй хил гаалиар хууль бусаар наймаа хийгчид хариуцлагын салхи оронгуут сандарч эхэллээ

A- A A+
Уяач Л.Цандэлэг тэргүүтэй хил гаалиар хууль бусаар наймаа хийгчид хариуцлагын салхи оронгуут сандарч эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.07.02/ Гашуунсухайт, Замын-Үүд боомтод ажиллаж нүүрс болон бусад экспортын ачаа тээвэр чухам юунаас болж саатаж, гацаад буй нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр Монголоос гаргах ачаа, барааг ариутгадаг хэсэг нь стандартын шаардлага хангахгүй, хэдэн төмөр холбож угсраад зузаан даавууг нүхэлж бүтээгээд орхисон ичмээр хаалга байсныг хараад Ерөнхий сайд уулга алдсан.

Тиймээс Замын-Үүдэд ажил сайжруулахаар шинээр баг томилогдон ажиллаж байгаа бөгөөд үүнээс хойш хил гааль дээрх хүнд суртал, хууль бус наймаа ч анхаарал татаж эхэлжээ.

Учир нь импортын мэдэгдлээ зөрчин морь оруулж ирэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэгийн "Ургац хүдэр" ХХК  импортоор 10 морь оруулж ирсэн нь импортын мэдэгдлээ зөрчин, үржил 10 адуу байхаас 5 морь нь зассан морь байсан учраас буцаагдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Хууль бус наймаа хил гаалиар орж, гарч буйд хариуцлагын салхи оронгуут Л.Цандэлэг тэргүүтэй хүмүүс сандарч эхэлсэн бололтой.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn