Жүдо бөхийн -81 кг жинд зодоглосон Монгол Улсын иргэн Саейд Моллай олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл 2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу түүнд сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно.
Тус зарлигаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальт байр эзэлсэн Монгол Улсын иргэнд сар бүр урамшуулал олгохоор тусгасан бөгөөд
Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.
Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгоно.