Л.Отгонбаатар Эстонийн бөхийг ялж шөвгийн 16-д шалгарлаа

A- A A+
Л.Отгонбаатар Эстонийн бөхийг ялж шөвгийн 16-д шалгарлаа

​Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд зодоглосон Л.Отгонбаатар эхний шатанд Эстонийн Григори Минаскиныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж шөвгийн 16-д шалгарлаа.

Тэрээр шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчиктай барилдана. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн туршлагатай.

Тун удахгүй эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно.