Морин спортоор дэлхийд өрсөлдөх тамирчдын бэлтгэл хангагдаж, өнөөдөр ОХУ-ыг зорьж байна. Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй баг оролцоно.
Багш, дасгалжуулагч Доржийн Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орон өрсөлдсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн юм. Энэ удаагийн багт Эрэгтэй баг Алтанхуягийн Даваажаргал Энхболдын Билгүүн Онгонбаатарын Отгонбаатар Эмэгтэй баг Оюунгэрэлийн Уугантуяа ЭнхбаярынГантүлхүүр Даваадоржийн Ангирмаа нар оролцож байна.