“Токио-2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Билэгсайхан эхний оролдлогоороо 87 кг өргөлөө.
Түүнтэй хамт нэг хэсэгт багтсан Гуатемалагийн тамирчин Скарлет Усело Маррокин эхний оролдлогоороо 85 кг, Кубын тамирчин Эюркениа Дувергер Пилета 96 кг, Бельгийн тамирчин Анна Ван Беллинхен 96 кг тус тус өргөв.
Э.Билэгсайхан өдгөө 22 настай бөгөөд энэ жил анхны олимпдоо оролцож байна.