ЭМЯ: Халдварын 1444 тохиолдол илэрч, зургаан иргэн нас барлаа

A- A A+
 ЭМЯ: Халдварын 1444 тохиолдол илэрч, зургаан иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1444 шинэ тохиолдол /Улаанбаатарт 467, орон нутагт 977/ илэрч, 41-80 гаруй насны зургаан өвчтөн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэсэн халдварын нийт тоо 168673, нас барсан хүний тоо нийт 833-т хүрлээ.

Өнгөрсөн хоногт 2288 хүн эдгэрч тусгаарлалтаас гарчээ.

Хэвтэн эмчлүүлж буй 9188 иргэн байгаагийн 1779 нь хүүхэд, 402 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 9310 хүн байгаа аж.

Биеийн байдал нь:

Хөнгөн 5596

Хүндэвтэр 2547

Хүнд 855

Нэн хүнд 190 иргэн эмчлүүлж байна.