Монголын олимпын багийн хамгийн сүүлийн ээлж Токиог зорилоо

A- A A+
Монголын олимпын багийн хамгийн сүүлийн ээлж Токиог зорилоо

“Токио-2020” олимпод оролцож буй Монголын баг тамирчны ихэнх нь тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд олимпын наадмын сүүлийн өдрүүдэд чөлөөт бөхийн тамирчид, холын зайн гурван марафонч өрсөлдөх юм.

Энэ удаагийн зуны олимпын наадамд Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, Б.Сэр-Од нарын гурван марафонч эх орноо төлөөлөн оролцох бөгөөд өчигдөр Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар Японы нийслэл Токиог зорилоо. Харин марафонч Б.Сэр-Од Японы Нагоя хотод олимпын бэлтгэлээ хангаж байна.