Бөхийн төрлүүдийн залуучуудын ДАШТ-ий хуваарь

A- A A+
Бөхийн төрлүүдийн залуучуудын ДАШТ-ий хуваарь

​Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ ОХУ-ын Башкортостаны Бүгд Найрамдах Улсын Уфа хотын “Уфа Арена”-д болно. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхлэх тус тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар хүргэж байна.

Наймдугаар сарын 16 (Даваа гариг)

14:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан

21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

Наймдугаар сарын 17 (Мягмар гариг)

14:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан, 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн дагах барилдаан

19:45-20:45 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн шигшээ барилдаан

Наймдугаар сарын 18 (Лхагва гариг)

09:00-12:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан, эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан

19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын хагас шигшээ барилдаан

21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан

Наймдугаар сарын 19 (Пүрэв гариг)

14:00-18:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаан

19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан

Наймдугаар сарын 20 (Баасан гариг)

14:00-18:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн дагах барилдаан

21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан болно.

Ташрамд дуулгахад, тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхцэцэг, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа, 76 кг-д Б.Одбаг нарын 14 тамирчин хүч үзэх юм. Мөн дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.