Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

A- A A+
Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

​Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө.

Улс, аймгийн цолтой хүчит 512 бөх зодоглосон чансаа өндөр барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэлээ. 

Их шөвөгт Улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ  нар шалгарч үлдэв. 

Уг барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон багтжээ.