Сүүлийн 24 цагт 1582 хүнээс халдвар илэрч таван хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн тухайд гурван эмэгтэй, хоёр эрэгтэй бөгөөд 41-60 насны нэг хүн, 61-80 насны нэг хүн, 80-аас дээш насны гурван хүн байв. Мөн өчигдөр 1879 хүн эдгэрчээ.
Сүүлд бүртгэгдсэн халдваруудын 452 нь УБ-т, 1130 нь орон нутагт байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 187,532 болжээ.
Мөн одоогоор 2,022,529 хүн вакцины бүрэн тундаа хамрагдаад байна.