Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,875 тохиолдол бүртгэгдсэний 1,275 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 21 аймагт бүгдэд нь шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн олон буюу 170-185 тохиолдол батлагдсан байна. Эдгээр аймагт нийт эерэг эзлэх хувийн 50-аас дээш хувьд Дельта хувилбар илэрч байгааг өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал,
Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь
Баян-Өлгий аймаг 80 хувь
Завхан аймагт 70 хувь
Ховд аймагт 55 хувь
Говьсүмбэр аймагт 43 хувь
Хэнтий аймагт 35 хувь
Өвөрхангай аймагт 10 хувьтай байгааг танилцуулсан.
Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 123-141 тохиолдол батлагджээ.
Харин сүүлийн хоногт хамгийн бага буюу найман шинэ тохиолдол Хэнтий аймагт бүртгэгдсэн байна.
Нийт бүртгэгдсэн халдварын тоогоор эрэмбэлж харвал,
Дархан-Уул 6,673,
Орхон 5,932,
Баян-Өлгий 5,776 халдварын тохиолдол батлагдсанаар тэргүүлж байна.