"ХОС БИЧИГТЭН ЗАЛУУ" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

A- A A+

 

Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Эх хэлний өдөр”-өөр нээлтээ хийсэн билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр тохиосон “Соёл, урлагийн ажилтны өдөр” Соёлын яамны залуучуудын зөвлөлийн дэргэд байгуулагдсан зөвлөлүүдийн удирдлагуудын төлөөлөл бүхий 40 залуу хос бичигтэн болохоор суралцаж эхэллээ.

Цаашдаа салбарын нийт залуучуудаа болон бусад салбарын залуучуудыг хос бичигтэн болгохоор Соёлын яамны залуучуудын зөвлөлөөс “Хос бичигтэн залуу” аяныг улсын хэмжээнд өрнүүлж, 2025 он хүртэл төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.

Дашрамд сонирхуулахад Монгол Улс кирилл үсгийг 1946 оноос эхлэн хэрэглэж ирсэн ч бидний хувьд 1000 гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээрээ үйл хэргээ хөтөлж, тодорхой хэмжээнд хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. Ийнхүү Монголын залуучуудаа хос бичигтэн болох уриалгыг соёлын салбарын залуучууд гаргаж байгаагийн зэрэгцээ өөрсдөө түүчээлж суралцаж эхэллээ.