ОХУ ирэх сарын 5-наас таван улсад агаарын хилээ нээхээр болжээ

A- A A+
ОХУ ирэх сарын 5-наас таван улсад агаарын хилээ нээхээр болжээ

ОХУ аравдугаар сарын 5-наас Дани, Жибути, Шинэ Зеланд, Өмнөд Африк улстай агаарын хилээ нээхээр болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх штабаас мэдээлжээ. 

Штабаас мэдээлснээр

Москва-Жибути,

Москва-Веллингтон,

Москва-Лима,

Москва-Кэйптаун,

Москва-Йоаннесбург чиглэлд тус бүр долоо хоногт хоёр удаа нисэхээр болсон байна.

Дани улстай Санкт-Петербург-Копенгаген чиглэлд долоо хоногт мөн хоёр удаа нисэхээр болжээ. 

Одоогоор ОХУ 57 улстай нислэгээ сэргээгээд байна.