Уурхай өнөөдрийн байдлаар 344.7 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байна

A- A A+
Уурхай өнөөдрийн байдлаар 344.7 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байна

Багануур ХК 2021 оны 09-р сард 3795 вагон ачих төлөвлөгөөтэй, хоногт 162 вагоны дундаж ачилттай ажиллаж байна. 10 дугаар сард ДЦС-с ирүүлсэн захиалгуудыг нэгтгээд хоногт 189 вагон нүүрс ачихаар төлөвлөж УБТЗ-д захиалгаа өгсөн. Уурхай өнөөдрийн байдлаар нийт 344.7 мян.тн авахад бэлэн нүүрсний нөөцтэй. 10-р сард 350.0-400.0 мян.тн. нүүрс нээхээр төлөвлөн ажиллаж байна. Багануур ХК-ийн нүүрсний нийт борлуулалтын 95 хувь нь төмөр замаар дамждаг. 2021 оны эхний 9 сарын байдлаар тээвэрлэгч болон хэрэглэгчдээс нүүрсний чанар болон борлуулалтын үйл ажиллагаанд гомдол санал гаргалгүй ажиллалаа.