Дуучин А.Хишигдалай “Ганцхан зун” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа

A- A A+
Дуучин А.Хишигдалай “Ганцхан зун” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа

Дуучин А.Хишигдалай “Ганцхан зун” нэртэй бие даасан шинэ уран бүтээлээ өчигдөр сонсогчдын хүртээл болголоо.

Уг дууны хөгжмийг “The Hu” хамтлагийн хөгжимчин Н.Тэмүүлэн бүтээж, үгийг G4BRIEL бичжээ.

Клипэнд реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал дүр бүтээсэн байна. Дуучин А.Хишигдалай, реппер Thunder нар хамтдаа өнгөрсөн оны нэгдүгээр сард “Ганцхан шалтгаан” дууг гаргаж, цусны хорт хавдартай тэмцэж байсан залууд урам, итгэл бэлэглэж байсан юм.