Өнөөдөр /2021.10.01/ “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болов. “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн дүрмийн 5.1-д заасны дагуу тус компанийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг. “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч буйтай холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж буй нь энэ юм. Хурлаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралд Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Н.Цэрэнбатыг томилов.
- 2024-12-26