Монголын боксчидтой тулалдах тамирчдын нэрс тодорлоо

A- A A+
Монголын боксчидтой тулалдах тамирчдын нэрс тодорлоо

Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий нээлт өчигдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээний шагналын сан маш өндөр байгаа нь анхаарлыг татаж буй зүйлүүдийн нэг болоод байна.

Тодруулбал:

Алтан медаль–100 мянган ам.доллар.

Мөнгөн медаль–50 мянган ам.доллар.

Хүрэл медаль–25 мянган ам.доллар.

Өчигдөр ДАШТ-ий сугалаа явагджээ.

48 кг: Г.Ган-Эрдэнэ–Тапа Рабин (Балба). Түүнийг ялахад Германы Кристофер Гомантай тулалдана. Түүний хэсэгт Казахстан, Узбекистаны боксчид оржээ.

51 кг: Х.Энхмандах–Масуд Юсифзаде (Азербайжан).

54 кг: Э.Баярсайхан - PATIPHAN Uthaida (Тайланд).

57 кг: Х.Энх-Амар–Серик Темиржанов (Казахстан). Ялсан тохиолдолд Японы боксчинтой өрсөлдөнө.

60 кг: О.Тулга-PHILLIP Donnel (Тринидад Тобаго).

63.5 кг: Б.Мишээлт-Vasileios Makrygiannis (Грек).

67 кг: Б.Чинзориг–Карлос Тобар (Гватемал).

71 кг: О. Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн. Дараагийн тойрогт Польшийн Доминик Кида, Таиландын Peerapat Yeasungnoen нарын ялсантай тулалдах юм.

75 кг-ын жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ явсан ч сугалаанд орсонгүй.