Ирэх онд спорт цогцолбор, спорт заал барьж, өргөтгөхөд 77.4 тэрбум төгрөг зарцуулна.
Тодруулбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Биеийн тамир спортын улсын хороо(БТСУХ)-нд харьяалагдах 79 тэрбум 841 сая төгрөгийг тусгажээ.
Үүнээс 77 тэрбум 421 сая төгрөгийг зөвхөн барилга байгууламжид зарцуулах бол 1 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид, 500 сая төгрөгийг ТЭЗҮ-д зарцуулах аж.
- Барилга байгууламж - 77 тэрбум 421 сая төгрөг
- Их засвар - 920 сая төгрөг
- Тоног төхөөрөмж - 1 тэрбум төгрөг
- ТЭЗҮ (Техник эдийн засгийн үндэслэл) - 500 сая төгрөг
Их засварын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын спорт, сургалтын цогцолбор, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын биеийн тамирын талбайн засвар болон БТСУХ-ны байгууллагуудын засварууд багтаж буй.
Харин барилга байгууламж дотроо
- Шинээр барих 16 барилгад 34 тэрбум 855 сая төгрөг,
- Өмнөх онуудад эхлүүлээд, нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа 34 барилгад 42 тэрбум 565 сая төгрөг зарцуулна.
Шинээр барих:
| № |
Нэр |
2022 оны төсөвт /төгрөг/ |
Шаардлагатай нийт санхүүжилт /төгрөг/ |
Ашиглалтад орох он |
| Дархан-Уул аймгийн Дархан сумын Өвлийн спортын ордны барилга |
19 тэрбум |
2 |
9.5 тэрбум |
2023 |
| Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга |
11 тэрбум 858 сая |
4 |
2 тэрбум |
2024 |
| Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвийн барилга |
5 тэрбум |
6 |
1.9 тэрбум |
2023 |
| Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын спорт цогцолборын барилга |
5 тэрбум 263 сая |
8 |
1.5 тэрбум |
2022 |
| Хэнтий аймгийн Баянмөнх сумын спорт цогцолборын барилга |
1.9 тэрбум |
10 |
1 тэрбум |
2023 |
| Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн спорт заалны барилга |
942.8 сая |
12 |
600 сая |
2023 |
| Багахангай дүүргийн 2-р хорооны спорт цогцолборын барилга /150 хүний суудалтай/ |
1 тэрбум 330 сая |
14 |
500 сая |
2022 |
| Хэнтий аймгийн Дадал сумын спорт цогцолборын барилгын гадна цахилгаан |
200 сая |
16 |
150 сая |
2022 |
| Нийт |
86 тэрбум 644 сая |
Дээрх хүснэгтээс харахад ирэх онд шинээр барьж эхлэх 16 барилгад нийт 34 тэрбум 855 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөс зарцуулах аж.
Үүнээс Хэнтий аймгийн хоёр суманд шинээр спорт заал барьж эхлэх бөгөөд тус бүрт нь 1 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Харин нэмэлтээр
| № |
Нэр |
2022 оны төсөвт тусгасан өртөг /төгрөг/ |
Барилгын нийт санхүүжилт /төгрөг/ |
Барилга эхэлсэн он |
Ашиглалтад орох он |
| Архангай аймгийн Эрдэнэбулган сумын спортын ордон |
7.9 тэрбум |
2023 |
| Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор |
5 тэрбум |
2022 |
| Хөвсгөл аймгийн Мөрөн сумын соёл, спорт цогцолбор |
9 тэрбум 793 сая |
2022 |
| Дархан-Уул аймгийн Дархан сумын Хуучин Дархан спортын ордон |
3 тэрбум 891 сая |
2022 |
| Налайх дүүргийн спорт цогцолбор /700 суудалтай/ |
13 тэрбум 497 сая |
2022 |
| Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/ |
9 тэрбум 936 |
2023 |
| Баянзүрх дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/ |
11 тэрбум 14 сая |
2022 |
| Хан-Уул дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/ |
7 тэрбум 280 сая |
2023 |
| Дорнод аймгийн Хэрлэн сумын усан бассейн бүхий спорт цогцолбор |
11 тэрбум 858 сая |
2023 |
| Дархан-Уул аймгийн Дархан сумын спорт цогцолбор /2200 суудалтай/ |
27 тэрбум 116 сая |
2022 |
| Ховд аймгийн Зэрэг сумын спорт заал /500 суудалтай/ |
2 тэрбум |
2022 |
| Увс аймгийн Улаангом сумын усан бассейн, спорт фитнес |
4 тэрбум 100 сая |
2022 |
| Увс аймгийн Хяргас сумын спорт заал |
1 тэрбум 296 сая |
2022 |
| Увс аймгийн Малчин сумын спорт заал |
1 тэрбум 184 сая |
2022 |
| Ховд аймгийн Алтай сумын спорт заал /300 суудалтай/ |
1 тэрбум 300 сая |
2022 |
| Говь-Алтай аймгийн Цогт сумын спорт заал /500 суудалтай/ |
1 тэрбум 500 сая |
2022 |
| Хан-Уул дүүргийн оюуны спортын ордон |
4 тэрбум |
2022 |
| Дундговь аймгийн Говь-Угтаал сумын спорт заал |
1 тэрбум |
2022 |
| Дундговь аймгийн Сайнцагаан сумын наадмын талбай |
2 тэрбум |
2022 |
| Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны спорт заал |
702 сая |
2022 |
| Говь-Алтай Бигэр сумын спорт заал |
616 сая |
2022 |
| Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын спорт заал |
577 сая |
2022 |
| Говь-Алтай аймгийн Бугат сумын спорт заал |
573 сая |
2022 |
| Төв аймгийн Жаргалант сумын спорт заал |
1 тэрбум 389 сая |
2023 |
| Говь-Алтай аймгийн Тонхил сумын спорт заал |
359 сая |
2022 |
| Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын спорт заал /105 суудалтай/ |
1 тэрбум 200 сая |
2022 |
| Ховд аймгийн Мянгад сумын спорт заал |
1 тэрбум |
2022 |
| Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны спорт заал |
963 сая |
2022 |
| Увс аймгийн Тариалан сумын спорт заал |
1 тэрбум 150 сая |
2022 |
| Хэнтий аймгийн Дадал сум |
1 тэрбум 800 сая |
2022 |
| Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн |
2 тэрбум 446 сая |
2022 |
| Увс аймгийн Улаангом сумын хөл бөмбөгийн талбай |
1 тэрбум 195 сая |
2022 |
| Хөвсгөл аймгийн Жаргалант сумын спорт заал |
200 сая |
2022 |
| Баянхонгор аймгийн Шинэжинст сумын спорт заал |
550 сая |
2022 |
| Нийт |
140 тэрбум 395 сая |
|
Хүснэгтээс харахад ирэх жил спорт заал, цогцолборын 31 барилга ашиглалтад орох бөгөөд эдгээрийг ашиглалтад оруулахын тулд 2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгажээ.
Үүнээс зөвхөн Увс аймагт 5, Говь-Алтай аймагт 6 барилга ашиглалтад орох юм.
|