Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьж, төслийн талаар санал солилцсон. ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх, хоолой барих төслийн текник эдийн засгийн үндэслэл 70%-тай явж байна.
Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. Төслийн бэлтгэл ажлыг хангах, ТЭЗҮ боловсруулахаар тусгай зориулалтын компанийг Монгол Улсад байгуулсан. ТЭЗҮ-ийг энэ онд багтаан дуусгана.