2021.11.26: Халдварын 586 тохиолдол бүртгэж, таван хүн нас барлаа

A- A A+
2021.11.26: Халдварын 586 тохиолдол бүртгэж, таван хүн нас барлаа

МЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 586 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 331 нь нийслэлд, 255 нь орон нутагт байна.

Биеийн байдал:

    Хөнгөн 2759

    Хүндэвтэр 3130

    Хүнд 889

    Нэн хүнд 149 хүн байна

Эмнэлэгт нийт 6927 хүн хэвтэн эмчлүүлж байгаа хүн байгаагаас:

    Хэвтэн эмчлүүлж буй хүүхэд 1407

    Хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн 240 хүн байна. Гэрийн хяналтад 13899 хүн бий аж.

Улсын хэмжээнд нийт нас баралт 1908 болов. Сүүлийн 24 цагт архаг, хууч өвчтэй ковид хавсарсан 21-80 насны таван хүн нас баржээ.