Сармагчны салхин цэцэг өвчний улмаас дэлхий даяар тогтоосон онцгой дэглэмийг цуцалж буйгаа ДЭМБ зарлав. Тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус тавдугаар сарын 11-нд энэ тухай мэдэгдсэн юм.
Өвчний дэгдэлт ээлснээс хойш дэлхийн 111 оронд халдварын 87 мянган тохиолдол бүртгэгдэж 140 хүн нас баржээ.
2022 оны арваннэгдүгээр сард ДЭМБ уг өвчний нэрийг MPOX гэж нэрлэх болсон юм.