Цахим бүртгэл хөгжсөн ч улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна. Мөн тус дугаараар холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
Наркологийн эмнэлэг- 70173985
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
Амбулатори-70150056, 70150058
Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493
Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэгт цаг авсан бол цаг товлосон хугацаанаас 30 минутын өмнө очиж бүртгэлээ баталгаажуулна. Ингэхдээ цахим үнэмлэх , эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний карт, 13А маягттайгаа өвчтөн өөрийн биеэр очиж баталгаажуулж эмчдээ үзүүлнэ.
Хамгийн гол нь улсын аль ч эмнэлэгт үзлэгийн цаг авсан баталгаажуулаагүй тохиолдолд цуцлагдахыг анхааруулж байна.
Харин хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт цаг авсан бол товлосон хугацаандаа цахим үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, өвчний карттай очиж эмчдээ үзүүлэх юм.