Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

A- A A+
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.

Эмгэнэлд “Оросын Холбооны Улсын Кемерово мужид болсон уурхайн ослын улмаас уурхайчин, онцгой байдлын аврагч зэрэг олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Оросын ард иргэд, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.