Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /арванхоёрдугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.
- 2024-12-17