“Бөртэ чоно-2021”-ийн эзнээр хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодорлоо

A- A A+
“Бөртэ чоно-2021”-ийн эзнээр хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодорлоо

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж, шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг тодорлоо. Шилжин явах цомыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган гардуулав.   

2021 оны шилдэг эрэгтэй тамирчнаар Цэнд-Очирын Цогтбаатар, Сайед Моллайе шалгарлаа. Мөн олимпийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг шилдэг шүүгчээр тодорсон бол Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар шилдэг дасгалжуулагч, Монголын жүдо бөхийн холбоо шилдэг холбоогоор тодорсон байна.