Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаан боллоо.
-Хуралдаанд төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, төсөв, татварын шинэчлэл хийх чиглэлээр нийслэлийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ орж мэдээлэл өгөв.
-Түр хорооны хурлаас Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг томиллоо.
-Дэд ажлын хэсэг нь түгжрэлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад шаардагдах хууль, эрх зүйн өөрчлөлтүүдэд анхаарал хандуулж ажиллах юм.