Узбекистаны Ташкент хотноо болж буй Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртлээ.
Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга М.Анхцэцэг -87 кг-ын жингийн төрөлд нийлбэрээр 250 кг-ыг өргөж өрсөлдөгчдөө тэргүүлжээ.
Алтан медалийг Монгол Улсын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг
Мөнгөн медалийг Узбекистан Улсын тамирчин Турсуной Жабборова
Хүрэл медалийг Норвеги Улсын тамирчин Солфрид Коанда тус тус хүртжээ.
Түүний тэмцээний бичлэгийг ЭНД дарж хүлээн авна уу.