Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав

A- A A+
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав

Германы Бремен хотноо /2019.12.18/ өдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Хамтлагийн залуус долоо дахь удаагаа ДАШТ-нд оролцон, зургадугаар байранд шалгарчээ.  Ингэснээр ДАШТ-ий дөрөв дэх цомоо хүртээд байна.

Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, "Шонхор" үзүүлбэрээр оролцон, дахин шагналт зургадугаар байрт шалгарчээ. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ.

Өнгөрсөн долоон удаагийн тэмцээнд баг бүрэлдэхүүн нийтдээ 1 тэрбум төгрөгийг зөвхөн энэ тэмцээнүүдэд оролцохдоо өөрсдөөсөө санхүүжүүлсэн байна.