“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

A- A A+
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО


Монгол Улсад эрүүл мэндийн алба,  орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнг ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн  нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо”, АШУҮИС болон “Мишээл экспо”  ХХК -тай хамтран  2021 оны 12 дугаар сарын 10-12 -ны өдрүүдэд зохион байгуулж байна.  
 
 
Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх байгууллагууд оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгөх бол эм хангамжийн байгууллагууд хямдрал урамшуулалтай худалдаа хийж ард иргэдэд бэлэг барих болно.
 
 

 
"Эрүүл мэндийн технологи 2021" үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:

 

  1. Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах
  2. Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд дөт холбоо тогтоох, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх
  3. Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах,  мэдээлэл, туршлага солилцох
  4. Ковид-19 халдвар хамгааллын үед мөрдөх дүрэм журмыг баримтлах, ковидын үе болон ковидын дараах эмчилгээний талаар мэдээлэл хүргэх, цар тахлын эсрэг 3-р тунгийн вакцины нөлөө, хамрагдалт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх
  5. Эм зүйч, инженер техникчийн уулзалт сургалт семинар зохион байгуулах
  6. Улсын болон хувийн эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийгдэхээс гадна “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”  3 өдрийн турш иргэд, олон нийтэд  үзлэг оношилгоо, зөвлөгөө хийнэ.

 
 
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг таны гар утсаар дамжуулан хүргэх Е-Mongolia аппликейнаар дамжуулан хүргэх  үйлчилгээг та бүхэнд таниулан сурталчлах болно. Үзэсгэлэнг зохион байгуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа болон оролцож байгаа бүх  байгууллага хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. 
            Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа:

  • 2021 оны 12 дугаар сарын 10 -ны өдөр 12:00-14:00 цаг
  • 2021 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр 10:00-18:00 цаг
  • 2021 оны 12дугаар сарын 12-ны өдөр 10:00-:18:00 цаг 
  •