ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь аливаа улс орны эдийн засаг, нийгэм, хувь хүний хөгжлийг илтгэдэг. ЭХЭМҮТ-өөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ТСА-нд хийгдсэн “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн мэдээлэл” интерактив самбар (dashboard)”-ыг танилцуулах цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ЭМЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх эмч, хүүхдийн эмч, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Завхан, Увс, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч мэргэжилтэн бүхий 50 хүн оролцлоо.


Интерактив самбарыг хийхэд техникийн туслалцаа үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олонд талархал илэрхийлье. ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг хянах интерактив самбар (dashboard)”-ыг танилцуулж, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа, эрүүл мэндийн  ахлах мэргэжилтэн Ч.Батаа, зөвлөх эмч Г.Соёлгэрэл, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Д.Уранбилэг нар  уг самбарын цаашдын хөгжүүлэлтийн талаар санал бодлоо хуваалцаж, зөвлөмж өглөө.