Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1673 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1083 нь Улаанбаатарт, 590 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2013 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7548 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2235 нь хөнгөн бол 52 хүний биеийн байдал нэн хүнд байна.