Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт 3088 тохиолдол бүртгэв. Нас баралт бүртгээгүй байна.
Мөн зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй. Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд 3963 тохиолдол бүртгэсэн нь нэг өдрийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Үүнээс хойш халдвар аажмаар буурсан ч энэ сарын эхнээс дахин өслөө.