БШУЯ, Эрдэнэт үйлдвэр хамтран Эрдэнэтэд “Их сургуулийн цогцолбор” байгуулна

A- A A+
БШУЯ, Эрдэнэт үйлдвэр хамтран Эрдэнэтэд “Их сургуулийн цогцолбор” байгуулна

Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж дөрвөн жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.

"Эрдэнэт" сургууль нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэй бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна. Улсын хэмжээнд Хүдэрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм. Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж гурван хөтөлбөрийг 100 хувь өөрийнхөө сургуульд нутагшуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,
  • Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,
  • Багш, ажилтны нийгмийн баталгааг хангах,
  • Оюутнуудад дэмжлэг үзүүлэх
  • Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байна.

Эх сурвалж: БШУЯ